[9 May 2011 | Ес далан зургаа]

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн том дуулиан бол яах аргагүй Осама бин Ладенг Америкууд алсан явдал байлаа. Эцсийн бүлэгт Америкууд баярлаж, Пакистанууд бантаж, Aрабууд хуваагдаж, пацаанууд гайхаж, эргэлздэгүүд нь эргэлзэв. Дуулиантай хэрэг мандах тоолонд сонин сэтгүүлүүд хүнд байдалд ордог – бүгд тухайн хэргийг сурвалжлах нь тодорхой учраас ямар нэг аргаар онцгойрох нь чухал болно. Ялангуяа долоо хоног тутмын мэдээний сэтгүүлүүдийн хувьд хавтасны зураг, загвар гэх толгойн өвчин байна. Мэдээж хэрэг, энэ мэт “үлиг болох” магадлалтай сэдвийг шинэлэг өнцгөөс харуулна гэдэг амаргүй ажил. Тэгвэл энэ удаад барууны сэтгүүлүүд Осамагийн үхлийг яаж дүрслэв?

Унших »
[27 Mar 2011 | Ес далан зургаа]

Luxury хэрэглээнээс манайд хамгийн түрүүнд барууны машин орж ирсэн. Гэр орон, байшин савнаас илүү машин тэрэг, унаандаа ач холбогдол нүүдэлчдийн араншин гэлтэй – нийтийн байрны гадна сойлттой харагддаг Lexus 570, Mercedes Benz S-class хэр олон байдаг билээ дээ. Саяхан л Япон жийпгүй л бол хүн биш байсан бол харин одоо Maybach, Rolls-Royce Phantom гэх мэт хэт тансаг машинууд харагдах болсон. Монголчууд болсон хойно аргагүй биз дээ.

Унших »
[24 Nov 2010 | Ес далан зургаа]

2010 оны 11-р сарын 22-нд СТӨ дэх Хүүхдийн номын ордонд “Шинжлэх ухаан технологи 2010” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиуд түлхүү оролцсон ба хувийн хэвшлээс “Монос” болон ганц нэг импортлогч компани харагдаж байлаа. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн хонины ноосон барилгын дулаалгын хавтан, Монгол эрдэмтдийн гаргаж авсан улаан буудайн шинэ сортууд болон “Монос”-ын Эллипин хэмээх хорт хавдрын эсрэг  эм зэрэг бүтээлүүд сонирхол татав. Мөн ШУТИС-ийн МХТС-ийнхний угсарч буй netbook болон ТВ, дэлгэцэнд холбон ашиглах боломжтой процессор бүхий компьютерийн гар сонирхогч ихтэй байлаа.
Байгууллагуудын стэндийг харвал, уул уурхай, геологи, эрдэс баялгийн …

Унших »
[9 Nov 2010 | Ес далан зургаа]

Монголд зөвхөн ашигт малтмал гэлтгүй хангалттай баялаг бий. Жишээ нь, ноолуур байна. Бид жилд 6,500 орчим тонн ноолуур үйлдвэрлэдэг ба дэлхийн ноолуурын хэрэглээний 20 орчим хувийг хангадаг. Харамсалтай нь, ихэнх ноолуураа түүхий чигээр нь гаргачихдаг болохоор Монгол ноолуур гэсэн ойлголтыг дэлхий дахинд бий болгож чаддаггүй. Уул нь Монгол ноолуур хамгийн зөөлөн байдаг гэдэг. Эрс тэс уур амьсгалтай Монголын тал нутагт амьдардаг ямааны ноолуур л тийм зөөлөн байдаг гэлтэй.  Ноолуураас гадна бидэнд хөдөө аж ахуйн гаралтай маш олон түүхий эд бий. Мах, сүү, арьс, шир, ноос, сарлагийн хөөвөр… хамгийн гол нь зах …

Унших »
[9 Nov 2010 | Ес далан зургаа]

“Forbes” сэтгүүлийн шинэ дугаарт LVMH группын ерөнхийлөгч Bernard Arnault-ын хөрөг нийтлэгджээ. Тус групп Louis Vuitton, Dior, Fendi нарын тансаг брэндүүдийг эзэмшдэг билээ. Европын тэргүүн баян Bernard Arnault компанийхаа өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог төдийгүй Азийн хөгжиж буй зах зээлд ихээхэн анхаарал тавьж байгаа бололтой. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, жилийн өмнө нээгдсэн Улаанбаатар дахь Луи Вьюттоны салбар дэлгүүр аль хэдийн ашигтай ажиллах болсон гэнэ.

Унших »