Сарлагийн хөөвөр: the new cashmere

[9 November 2010 | Ес далан зургаа]

Монголд зөвхөн ашигт малтмал гэлтгүй хангалттай баялаг бий. Жишээ нь, ноолуур байна. Бид жилд 6,500 орчим тонн ноолуур үйлдвэрлэдэг ба дэлхийн ноолуурын хэрэглээний 20 орчим хувийг хангадаг. Харамсалтай нь, ихэнх ноолуураа түүхий чигээр нь гаргачихдаг болохоор Монгол ноолуур гэсэн ойлголтыг дэлхий дахинд бий болгож чаддаггүй. Уул нь Монгол ноолуур хамгийн зөөлөн байдаг гэдэг. Эрс тэс уур амьсгалтай Монголын тал нутагт амьдардаг ямааны ноолуур л тийм зөөлөн байдаг гэлтэй.  Ноолуураас гадна бидэнд хөдөө аж ахуйн гаралтай маш олон түүхий эд бий. Мах, сүү, арьс, шир, ноос, сарлагийн хөөвөр… хамгийн гол нь зах зээлээ олох явдал.

Ямар ч байсан зарим нэг гадны дизайнерууд сарлагийн хөөврийг сонирхож эхэлжээ. “Newsweek” сэтгүүлийн мэдээлснээр, Английн Alfred Dunhill брэнд сарлагийн хөөвөр, мерино ноос хосолсон материалаар нэгэн коллекци гаргажээ. Сарлагийн хөөвөр нь ямааны ноолуур адил хөнгөн, зөөлөн байдаг ба Монголчуудын эрт дээр үеэс эхлэн ашиглаж ирсэн түүхий эд юм.

Сарлагийн хөөвөр учиргүй моодонд орж, ямааны ноолуураас ч илүү өндөр үнэлэгдэх цаг ирж юуны магад. “Ес далан зургаа” сэтгүүлийн баг хэдэн сарлаг худалдаж аваад, чөлөөт цагаараа хөөвөр самнах мастер төлөвлөгөө боловсруулж сууна, :)

via Newsweek



Нэг сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.