Монголчуудын захиалгаар хийгдсэн Mercedes Benz

[27 March 2011 | Ес далан зургаа]

Luxury хэрэглээнээс манайд хамгийн түрүүнд барууны машин орж ирсэн. Гэр орон, байшин савнаас илүү машин тэрэг, унаандаа ач холбогдол нүүдэлчдийн араншин гэлтэй – нийтийн байрны гадна сойлттой харагддаг Lexus 570, Mercedes Benz S-class хэр олон байдаг билээ дээ. Саяхан л Япон жийпгүй л бол хүн биш байсан бол харин одоо Maybach, Rolls-Royce Phantom гэх мэт хэт тансаг машинууд харагдах болсон. Монголчууд болсон хойно аргагүй биз дээ.

Тэгвэл саяхан хоёр Монгол бизнесмен Mercedes Benz-ийн үйлдвэрт нэгэн өвөрмөц хүсэлт тавьжээ. Тэдний захиалгаар Mercedes Benz Zetros 2733 хэмээх цэргийн зориулалттай, экстрим нөхцөлд явах чадвартай хуягт тээвэрлэгчийг ангийн зориулалтаар тоноглож, иж бүрэн гал тогоо, савхиар бүрсэн унтлагын өрөө, доороосоо халдаг гантиган шалтай угаалгын өрөө, хиймэл дагуулын антеннд холбогдсон 46 инчийн телевизор г.м.-ийг суурилуулжээ.

Даймлерын хэвлэлийн мэдээнд хоёр захиалагчийг ийнхүү тодорхойлсон байна,

Mongolians love their freedom, and greatly enjoy excursions into the varied natural surroundings of their high-altitude homeland. Whereas only the horse was once a suitable means of transport for this purpose, two businessmen friends in Ulan-Bator – one of them owns a brewery where beer is brewed to a German recipe, while the other became wealthy as a shareholder in coal and copper mines – decided in favour of the Zetros as a more modern and luxurious way of negotiating the terrain. The two friends use their unique jumbo off-roaders for multi-day excursions into the Altai mountains, for example, where they hunt for wolves with an eagle.

Дээр дурдагдсан Герман технологиор шар айраг эсгэдэг нөхөр нь АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын дэд дарга Г.Батхүү байх магадлалтай. Тэрбээр урьд нь ОХУ-ын цэргийн зориулалттай БТР-ийг ийнхүү тоноглож, сонгуулийн сурталчилгаа хийх үедээ ашигладаг байсан. Харин нүүрс, зэсийн уурхайтай, ангийн хорхойтой нөхөр нь МАК-ийн Б.Нямтайшир байж болох юм.

Нойр хоолоо хасан байж адууны дэлэн дээрээс ан гөрөө хийх аль хэдийн моодноос гарсан бололтой…

Via Wired, AutoBlog



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.